Захиалгын талаар
Хэрхэн захиалга өгөх вэ?
Сайтаас барааг сонгоод сагсанд нэмнэ үү. Сагснаас "Захиалга хийх" товчийг дарж хүргэлтийн мэдээлэл, утасны дугаараа оруулаад баталгаажуулна уу. QPay-р төлбөрөө төлснөөр захиалга бүртгэгдэнэ.
Захиалгаа хэрхэн хянах вэ?
"Захиалга хянах" хуудаст очоод захиалгын кодоо оруулна уу. Захиалгын код нь захиалга баталгаажсаны дараа ирсэн мессежэд байна.
Захиалгыг цуцлах боломжтой юу?
Захиалга бэлтгэж эхлэхээс өмнө цуцлах боломжтой. Манай утасны дугаарт холбогдоно уу: 95380618
Хүргэлтийн талаар
Хэр удаан хүргэдэг вэ?
Улаанбаатар хотын дотор 1-2 ажлын өдрийн дотор хүргэнэ. Орон нутагт 3-7 ажлын өдөр болно.
Хүргэлтийн явцыг хэрхэн мэдэх вэ?
Бараа явуулсан тухай манай ажилтан утсаар мэдэгдэнэ.
Улаанбаатараас гадна хүргэдэг үү?
Тийм ээ. Орон нутагт хурдан шуудангаар хүргэдэг. Хүргэлтийн үнэ тохиролцооны дагуу байна.
Төлбөрийн талаар
Ямар төлбөрийн хэрэгсэл хүлээж авдаг вэ?
Одоогоор QPay системийг ашиглаж байна. QPay-р дамжуулан Хаан банк, Голомт, Хас банк зэрэг бүх банкны аппаас төлбөр хийх боломжтой.
Төлбөр хийгдсэний дараа захиалга хэзээ баталгаажих вэ?
Төлбөр амжилттай хийгдсэний дараа хэдхэн секундын дотор автоматаар баталгаажна.
Буцаалт, солилтын талаар
Бараа буцаах боломжтой юу?
Бараа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах боломжтой. Бараа ашиглаагүй, анхны савлагаатай байх шаардлагатай.
Буцаалт хэрхэн хийх вэ?
Манай утас 95380618 руу залгаж захиалгын дугаараа хэлнэ үү. Ажилтан үйл явцыг тайлбарлана.