Захиалга баталгаажуулах нөхцөл
1.1. Хэрэглэгч захиалгын мэдээллээ (овог нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, барааны сонголт) үнэн зөв бөглөх үүрэгтэй.
1.2. Захиалга илгээсэн нь захиалга автоматаар баталгаажсан гэсэн үг биш бөгөөд дэлгүүрээс барааны нөөц, төлбөрийг шалгасны дараа захиалга албан ёсоор баталгаажна.
1.3. Урьдчилсан төлбөр шаарддаг захиалгын хувьд төлбөр бүрэн баталгаажсаны дараа барааг бэлтгэж эхэлнэ.
1.4. Захиалга баталгаажсаны дараа хэрэглэгчид утас, мессеж эсвэл цахим сувгаар баталгаажуулалт илгээнэ.
1.5. Захиалга баталгаажсаны дараа бараа савлагдаж хүргэлтэд шилжсэн тохиолдолд захиалгыг цуцлах, барааны төрөл, тоо хэмжээ, хүргэлтийн хаяг зэрэг мэдээллийг өөрчлөх боломжгүй байж болно.
1.6. Хэрэв барааны нөөц дууссан эсвэл техникийн шалтгаанаар захиалгыг биелүүлэх боломжгүй бол дэлгүүр хэрэглэгчид даруй мэдэгдэж дараах сонголтуудыг санал болгоно: ижил төрлийн өөр бараагаар солих, захиалгыг цуцлах, урьдчилан төлсөн төлбөрийг бүрэн буцаан олгох.
Төлбөрийн нөхцөл
2.1. Бид одоогоор QPay төлбөрийн системийг ашиглаж байна. QPay-р QR код уншуулан аль ч банкны аппаар төлбөр хийх боломжтой.
2.2. Захиалга амжилттай үүссэний дараа 24 цагийн дотор төлбөрөө төлнө үү. Энэ хугацаанд төлбөр хийгдээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.
2.3. Төлбөр баталгаажсаны дараа захиалгын статус өөрчлөгдөж бараа бэлтгэж эхэлнэ.
Бараа, чанарын баталгаа
3.1. Дэлгүүр дэх бүх бараа нь жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүн байна.
3.2. Хэрэглэгч бараагаа хүлээн авахдаа барааны тоо, чанар, эвдрэл гэмтлийг шалгах үүрэгтэй.
3.3. Хэрэв бараа эвдэрсэн, буруу бараа ирсэн бол бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор манай утасны дугаарт мэдэгдэнэ үү.
Нууцлал
4.1. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл (нэр, утас, хаяг) зөвхөн захиалга биелүүлэх зорилгоор ашиглагдана.
4.2. Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.